18 дугаар зүйл. Бүртгэхээс татгалзах
18.1.Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана:
18.1.1.улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу;
18.1.2.үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй;
18.1.3.өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн.
18.2.Өргөдөл гаргагч нь энэ хуулийн 18.1.1, 18.1.2-т заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгасны дараа улсын бүртгэлд бүртгүүлэхээр дахин хүсэлт гаргаж болно.
18.3.Энэ хуулийн 18.1.3-т заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн нь гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлнэ.
18.4.Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг өргөдөл гаргагч үндэслэлгүй гэж үзвэл Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно.
ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ЗАМААР ШИНЭЭР БАЙГУУЛАГДАХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ