24 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардах баримт бичиг
24.1.Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд Иргэний хуулийн 32.2-т заасан татан буулгах комисс, эрх хүлээн авагч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
24.1.1.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;
24.1.2.татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/;
24.1.3.дуусгалтын тайлан;
24.1.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
24.1.5.татвар төлөгчийн хасалтын карт;
24.1.6.өртэй эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа;
24.1.7.татан буулгасан тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зар;
24.1.8.хуульд заасан бусад.
24.2.Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 12.4, 14.1, 15.1-д заасны дагуу гаргана.
24.3.Хуулийн этгээдийг дампуурсанд тооцсон, татан буулгасан тухай шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад ирүүлнэ.