23 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасан тухай улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэх

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

23 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасан тухай улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэх

23.1.Хуулийн этгээдийг татан буулгах тухай шийдвэр гаргасан эрх бүхий этгээд ажлын 15 өдрийн дотор холбогдох улсын бүртгэлийн байгууллагад бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэж, татан буулгах тухай шийдвэрийн эх хувийг мэдэгдэлд хавсаргана. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

23.2.Иргэний хуулийн 32.3-т заасны дагуу татан буулгах комисс, эрх хүлээн авагч тухайн хуулийн этгээдийг татан буулгасан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёроос зургаан сарын дараа уг хуулийн этгээдийг татан буулгаж дууссан тухай холбогдох баримт бичгийг бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ.

23.3.Энэ хуулийн 24.1-д заасан баримт бичгийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага тухайн хуулийн этгээдийг татан буулгасныг ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэнэ.

23.4.Хуулийн этгээдийг татан буулгасан тухай мэдээллийг улсын бүртгэлд бүртгэснээс хойш тухайн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулахгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.