3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Хуулийн этгээдийн төрөл, хэлбэрээс үл хамааран иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэж, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болохтой холбогдон үүсэх харилцааг энэ хуулиар зохицуулна.

3.2.Улс төрийн намыг үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг намын бүртгэлд бүртгэх, иргэн, хуулийн этгээд, эрх бүхий байгууллага, албан тушаалтанд лавлагаа олгох, намын бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг Улс төрийн намын тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.