24 дугаар зүйл. Ажлын зураг авалт хийх
24.1.Татварын алба ажлын зураг авалт хийхэд дараах журмыг баримтална:
24.1.1.татвар төлөгчийн төлбөл зохих татварын хэмжээг тодорхойлох, үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ, орлого, зардлыг тогтоох зорилгоор ажлын зураг авалтыг урьдчилан мэдэгдэж, эсхүл мэдэгдэхгүйгээр хийх;
24.1.2.ажлын зураг авалтад холбогдох мэргэжилтэн оролцуулж, шаардлагатай хэмжих хэрэгсэл ашиглах;
24.1.3.ажлын зураг авалтын тооцоо дүгнэлт хийж, тэмдэглэл үйлдэх, уг тэмдэглэлд байлцсан хүмүүсээр гарын үсэг зуруулах, гарын үсэг зурахаас татгалзвал шалтгааныг нь тайлбарлах бололцоо олгож, тайлбарыг тэмдэглэлд хавсаргах.
ТАТВАРЫН УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТ
ТАТВАР ТӨЛӨГЧИЙГ БҮРТГЭХ, ТАТВАР НОГДУУЛАХ, ТӨЛӨХ, ТАЙЛАГНАХ