25 дугаар зүйл. Татвар төлөгчийн бүртгэл
25.1.Татварын хуулиар татвар төлөх, эсхүл татвар суутгах үүрэг бүхий этгээд нь татвар төлөгчөөр бүртгүүлнэ.
25.2.Дараах хувь хүнийг татвар төлөгчөөр бүртгэж татвар төлөгчийн дугаар олгоно:
25.2.1.Монгол Улсын иргэн;
25.2.2.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.5-д заасан гадаадын иргэн.
25.3.Татвар төлөгчийг бүртгэхдээ энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан нийтлэг журмыг баримтална.
25.4.Татвар төлөгчийг бүртгэх журмыг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулна.
25.5.Оршин суугч бус этгээдийг түүний оршин суугчийн гэрчилгээг үндэслэн бүртгэнэ.