36 дугаар зүйл. Татварын ногдлыг тодорхойлох боломжгүй байх

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

36 дугаар зүйл. Татварын ногдлыг тодорхойлох боломжгүй байх

36.1.Татвар төлөгчийн татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж, нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ.

36.2.Татварын алба дараах үндэслэлээр татварын ногдлыг өөрт байгаа мэдээлэлд үндэслэн жишиг үнийн аргаар тодорхойлно:

36.2.1.татвар төлөгч хуульд заасны дагуу тайлан, бүртгэл хөтлөөгүй;

36.2.2.татвар төлөгч тайлан, бүртгэлийг дутуу буюу буруу хөтөлсөн;

36.2.3.татвар төлөгчийн тайлан, бүртгэл алдагдсан буюу устсан;

36.2.4.татвар төлөгчийн татварын тайлангийн үзүүлэлт нь санхүүгийн тайлангийн үзүүлэлттэй харьцуулахад татварын ногдол дутуу тодорхойлогдсон нь илт байгаа;

36.2.5.татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдоогүй.

36.3.Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.