39 дугаар зүйл. Үнэ шилжилтийн тохируулга хийх

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

39 дугаар зүйл. Үнэ шилжилтийн тохируулга хийх

39.1.Tатвар төлөгч нь үнэ шилжилтийн тайлан гаргаагүй, эсхүл татварын ногдлоо дутуу тодорхойлж тайлагнасан бол татварын алба нь үнэ шилжилтийн үндсэн тохируулга хийж, татварыг нөхөн ногдуулж, хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэнэ.

39.2.Татварын алба энэ хуулийн 39.1-д заасан үндсэн тохируулгыг хийхээс гадна хувь хүний орлогын албан татвар болон аж ахуй нэгжийн орлогын албан татварын зорилгоор тохируулгын үр дүнд бий болсон үнийн зөрүүг ногдол ашиг гэж үзэж хоёрдогч тохируулгыг хийнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.