50 дугаар зүйл. Татварын өр
50.1.Доор дурдсан хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид "татварын өр" гэх/-ийг татварын өрд тооцно:
50.1.1.татвар төлөгчийн татварын тайлангаар тодорхойлсон татварын хувьд татварын хууль, тогтоомжид зааснаар татвараа төлж, тайлагнасан байх ёстой өдөр;
50.1.2.тайлан боловсруулалтаар болон татвар төлөгчийн хүсэлтээр хийсэн залруулгын тайлангаар тодорхойлсон татварын хувьд залруулгын тайлан хүлээн авсан өдөр;
50.1.3.нөхөн ногдуулалтын акт, шийтгэлийн хуудсаар тогтоосон татвар, алданги, торгуулийн хувьд уг шийдвэрийг гардуулснаас хойш ажлын 15 өдөр;
50.1.4.татварын хууль тогтоомжоор тайлагнадаггүй татварын хувьд татварын хууль тогтоомжоор татвараа төлсөн байх ёстой өдөр.
50.2.Нөхөн ногдуулалтын актыг Маргаан таслах зөвлөл, шүүхийн шийдвэрээр эцэслэн тогтоосон тохиолдолд энэ хуулийн 50.1.3-т заасан өрийн хэмжээг уг шийдвэрийг үндэслэн өөрчилнө.