49 дугаар зүйл. Татварыг буцаан олгох, суутган тооцох

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

49 дугаар зүйл. Татварыг буцаан олгох, суутган тооцох

49.1.Татварын алба татвар төлөгчийн илүү төлсөн татварыг доор дурдсан дарааллын дагуу шийдвэрлэнэ:

49.1.1.буцаан олгох;

49.1.2.тухайн хугацаанд төлбөл зохих бусад татварт суутган тооцох;

49.1.3.татвар төлөгч зөвшөөрвөл дараагийн хугацаанд төлөх татварт суутган тооцох.

49.2.Татвар төлөгч татварын өртэй бол энэ хуулийн 49.1-д заасан дарааллыг үл харгалзан татварын өрийг түрүүлж суутган тооцно.

49.3.Татварыг суутган тооцохдоо энэ хуулийн 52.1-д заасан дарааллыг баримтална.

49.4.Илүү төлсөн татварыг буцаан олгох харилцааг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан зохицуулж болно.

49.5.Илүү төлсөн татварыг суутган тооцсон бол татварын алба энэ тухай татвар төлөгчид мэдэгдэнэ.

49.6.Энэ хуулийн 49.1.1-д заасан буцаан олголт нь төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.

49.7.Татварын алба татварын хөнгөлөлт, илүү төлөлтийг хуулийн дагуу буцаан олгох зориулалттай харилцах данстай байх бөгөөд данс хөтлөх, түүнтэй холбоотой харилцааг зохицуулах журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.