48 дугаар зүйл. Татвар ногдуулалт, төлөлтийн бүртгэл
48.1.Татварын алба нь татвар, торгууль, алдангийн ногдуулалт, төлөлтийг татвар төлөгч бүрээр бүртгэнэ.
48.2.Татварын алба нь татвар төлөгч бүрийн төлбөл зохих татварын ногдуулалт, төлөлт, хөнгөлөлт, чөлөөлөлт, татварын өрийг татварын тайлан болон шийтгэлийн хуудас, татварын актад үндэслэн бүртгэнэ.
48.3.Татварын хяналт шалгалтын үр дүнд тайлангийн ногдол буурсан тохиолдолд татварын алба татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдох өөрчлөлтийг хийнэ.
48.4.Татварын орлого бүртгэх, орлогын данснаас татвар хооронд суутган тооцох журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална.