8 дугаар зүйл. Татварын хувь, хэмжээг тогтоох

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Татварын хувь, хэмжээг тогтоох

8.1.Татварын хувь, хэмжээг Улсын Их Хурал, түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын Зөвлөл хууль тогтоомжийн дагуу тус тус тогтооно.

/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8.2.Энэ хуулийн 7.2.2, 7.2.3, 7.2.4, 7.2.6, 7.2.10, 7.2.11, 7.2.18, 7.2.25, 7.2.27-д заасан татварын хувь, хэмжээг тухайн татварын харилцааг зохицуулсан хуульд Улсын Их Хурлаас тусгайлан эрх олгосон тохиолдолд тогтоосон хязгаарт багтаан Засгийн газар тогтоож болно. /Энэ хэсгийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар "7.2.8," гэснийг хассан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

8.3.Энэ хуулийн 7.2.8, 7.2.13, 7.2.14, 7.2.16, 7.2.17, 7.2.20, 7.2.21, 7.2.24, 7.2.26, 7.2.28, 7.2.29-д заасан татварын хувь, хэмжээг тухайн татварын харилцааг зохицуулсан хуульд Улсын Их Хурлаас тусгайлан эрх олгосон тохиолдолд тогтоосон хязгаарт багтаан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын Зөвлөл тогтоож болно. /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсэгт 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8.4.Энэ хуулийн 7.2.15, 7.2.23-т заасан татварын хувь, хэмжээг Улсын Их Хурлаас тусгайлан эрх олгосон тохиолдолд тогтоосон хязгаарт багтаан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, орон нутгийн зэрэглэлтэй хотын Зөвлөл тогтоож болно. /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсэгт 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8.5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.2-т заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг Засгийн газар, мөн хуулийн 6.3-т заасан тэмдэгтийн хураамжийн хэмжээг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тус тус тогтооно.

8.6.Аймаг, нийслэлийн засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагч нь татварын хувь хэмжээ тогтоолгохоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хотын Зөвлөлд санал гаргахдаа тухайн бүсэд багтаж байгаа бусад аймаг, нийслэлийн Засаг дарга, улсын зэрэглэлтэй хотын Захирагчтай урьдчилан зөвшилцөж, санал авсан байна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсэгт 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.