7 дугаар зүйл. Монгол Улсын татвар

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Монгол Улсын татвар

7.1.Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид "татвар" гэх/-аас бүрдэнэ.

7.2.Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна:

7.2.1.аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;

7.2.2.гаалийн албан татвар;

7.2.3.нэмэгдсэн өртгийн албан татвар;

7.2.4.онцгой албан татвар;

7.2.5.автобензин, дизелийн түлшний албан татвар;

7.2.6.ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр;

7.2.7.ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр;

7.2.8.агаарын бохирдлын төлбөр;

7.2.9.улсын тэмдэгтийн хураамж;

7.2.10.ус бохирдуулсны төлбөр;

7.2.11.газрын тосны нөөц ашигласны төлбөр;

7.2.12.газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр;

7.2.13.хувь хүний орлогын албан татвар;

7.2.14.үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;

7.2.15.малын тоо толгойн албан татвар;

7.2.16.автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар;

7.2.17.ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж;

7.2.18.газрын төлбөр;

7.2.19.галт зэвсгийн албан татвар;

7.2.20.хотын албан татвар; /Энэ заалтын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар "нийслэл" гэснийг хассан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

7.2.21.нохой, муурын албан татвар; /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.2.22.өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар;

7.2.23.хог хаягдлын үйлчилгээний хураамж;

7.2.24.байгалийн ургамал ашигласны төлбөр;

7.2.25.усны нөөц ашигласны төлбөр;

7.2.26.рашаан ашигласны төлбөр;

7.2.27.ойн нөөц ашигласны төлбөр;

7.2.28.ан амьтны нөөц ашигласны төлбөр;

7.2.29.түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр.

7.2.30.генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны үр шимийн төлбөр. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.3.Тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.