81 дугаар зүйл. Татвар төлөгчийн гомдлыг хянан шийдвэрлэх

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

81.1.Татварын алба болон татварын улсын байцаагчийн гаргасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараах харьяаллаар гомдол гаргаж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй:

81.1.1.татварын улсын байцаагчийн үйлдсэн татварын актаас бусад шийдвэртэй холбогдсон гомдлыг тухайн байцаагчийг шууд харьяалах татварын албаны даргад;

81.1.2.татварын албаны шийдвэрийн талаарх гомдлыг түүний дээд шатны татварын албаны даргад;

81.1.3.татварын улсын байцаагчийн үйлдсэн татварын акттай холбогдсон гомдлыг харьяаллын дагуу Маргаан таслах зөвлөлд;

81.1.4.Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй холбогдсон гомдлыг шүүхэд.

81.2.Энэ хуулийн 81.1.1, 81.1.2-т заасны дагуу гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл татвар төлөгч нь гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.