80 дугаар зүйл. Татварын улсын байцаагчийн эрхийн баталгаа
80.1.Татварын улсын байцаагчийн цалин хөлс нь Төрийн албаны тухай хуулийн 57.2.2-т зааснаас гадна ажлын үр дүнгийн шагнал болон хууль тогтоомжид заасан бусад нэмэгдлээс бүрдэнэ.
80.2.Татварын улсын байцаагчид үр дүнгийн шагнал олгох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Төсвийн тухай хуульд нийцүүлэн батална.
80.3.Татварын улсын байцаагчид доор дурдсан цол олгож болно:
80.3.1.татварын жинхэнэ зөвлөх;
80.3.2.татварын итгэмжит зөвлөх;
80.3.3.татварын зөвлөх.
80.4.Татварын улсын байцаагч нь албан үүргээ гүйцэтгэхэд шаардагдах хувцас, хэрэглэлээр хангагдсан байна.
80.5.Татварын улсын байцаагч хувцас, хэрэглэл хэрэглэх, цол, түүний нэмэгдэл олгох журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
БУСАД