83 дугаар зүйл. Татвар суутгах үүргээ биелүүлээгүй этгээдэд хүлээлгэх хариуцлага
83.1.Суутгавал зохих татвараа суутгаагүй, эсхүл суутган авсан боловч төлж, тайлагнаагүй суутган төлөгч нь уг татварыг нөхөн төлөх үүрэгтэй.
83.2.Энэ хуулийн 83.1-д заасан этгээдийг нөхөн төлбөл зохих татварын дүнгийн 40 хувиар торгоно.
83.3.Өмнө нь татварын албаны хяналт шалгалтаар илрүүлж нөхөн ногдуулалтын актаар тогтоосон энэ зүйлд заасан зөрчлийг давтан үйлдвэл, тухайн зөрчилд ногдох нөхөн төлбөл зохих татварын дүнгийн 50 хувиар торгоно.