85 дугаар зүйл. Татварын улсын байцаагчийн хариуцлага
85.1.Татварын улсын байцаагч, хураагчийн үйлдсэн доор дурдсан зөрчилд холбогдуулж Захиргааны ерөнхий хуулийн 105, 106, 107 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ:
85.1.1.татварын хууль тогтоомжоор хамгаалагдсан татвар төлөгчийн мэдээллийн нууцыг задруулсан;
85.1.2.энэ хуульд заасан албан тушаалын эрхээ хэтрүүлсэн, эсхүл үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй.
85.2.Татварын улсын байцаагч, хураагчийн энэ хуулийн 85.1-д заасан зөрчлийн улмаас татвар төлөгчид хохирол учруулсан бол уг хохирлыг гэм буруутай албан хаагч хариуцна.