11 дугаар зүйл. Бусад орлого
11.1.Энэ хуулийн 7.4.4-т заасан орлогод дараах орлогыг хамааруулна:
11.1.1.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдээс авсан хүү, анз /торгууль, алданги/, учирсан хохирлын улмаас авсан нөхөн төлбөр;
11.1.2.эд мөнгөний хонжворт сугалаанаас хожсон орлого; /Энэ заалтад 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.1.3.тухайн татварын жилд төлөөний газраас өөрийн толгой компанид шилжүүлсэн ашиг;
11.1.4.гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит орлого;
11.1.5.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.11, Газрын тосны тухай хуулийн 11.1.4, 12.5-д заасны дагуу буцаан олгосон мөнгөн хөрөнгө;
11.1.6.даатгалын нөхөн төлбөр.