12 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрөх
12.1.Албан татвар төлөгч дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө:
12.1.1.барааг илгээсэн, эсхүл ачуулснаар;
12.1.2.ажлыг гүйцэтгэлийн хувиар;
12.1.3.үйлчилгээний орлогыг хүлээж авсан, эсхүл гэрээ, хэлцэлд заасан нөхцөлийг хангаснаар;
12.1.4.бусад орлогыг бодитоор хэрэгжсэн, орлого орсон тухай бүр.
12.2.Албан татвар төлөгч бараа, ажил, үйлчилгээ солилцсон тохиолдолд бараа, ажил, үйлчилгээг хүлээн авсан өдрөөр албан татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрнө.
АЛБАН ТАТВАР НОГДОХ ОРЛОГООС ХАСАГДАХ ЗАРДАЛ