15 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогоос хасагдах бусад зардал
15.1.Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцож болно:
15.1.1.бараа, материалын хэвийн хорогдол;
15.1.2.эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл;
15.1.3.энэ хуулийн 16.1.8-д зааснаас бусад төсөвт төлөхөөр тайлагнасан албан татвар, төлбөр, хураамж;
15.1.4.мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн сургалтын орчныг бүрдүүлэх, дадлагын газрыг тоног төхөөрөмжөөр хангах, дадлагын байрыг засварласан зардал;
15.1.5.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 11.5, 18 дугаар зүйлд заасан багш нарыг дадлагажуулсан зардал;
15.1.6.өөрийн захиалгаар мэргэжилтэн бэлтгүүлэх зорилгоор мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад үзүүлсэн санхүүгийн дэмжлэг; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
15.1.7.хөгжлийн бэрхшээлтэй Монгол Улсын иргэний үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагыг дэмжих зорилгоор өгсөн 10 сая хүртэлх төгрөгийн хандив; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
15.1.8.спортын холбоо, клубийн үйл ажиллагааг дэмжих, олон улсын спортын холбооны стандартад нийцсэн, олимп, тив дэлхийн тэмцээн, наадам зохион байгуулах, спортын барилга байгууламжийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд өгсөн 100 сая хүртэлх төгрөгийн хандив; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ заалтыг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
15.1.9.мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд өгсөн хандив, хөрөнгө; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
15.1.10.агаарын бохирдлыг бууруулах зорилгоор өгсөн хандив; /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
15.1.11.банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгө;
15.1.12.хадгаламж, зээлийн хоршооны зээлийн эрсдэлийн санд, бусад үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны болзошгүй эрсдэлээс хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгө;
15.1.13.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч, гэрээлэгчийн байгаль орчны менежментийн жилийн төлөвлөгөөнд тусгаж, холбогдох төрийн байгууллагаас нээсэн тусгай сан, төрийн сан болон Газрын тосны тухай хуулийн 11.2.9-д заасан дансанд шилжүүлсэн мөнгөн хөрөнгө;
15.1.14.Ахмад настны тухай хуулийн 14.7-д заасан хязгаарт багтаан Ахмадын санд хуримтлуулсан зардал.
15.1.15.Аялал жуулчлалын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан аялал жуулчлалын байгууллага отоглох цэг, авто замын дагуух түр амрах газар өөрийн ариун цэврийн байгууламжийг стандартын шаардлага хангахуйц болгож засварласны болон стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж шинээр байгуулсны зардал. /Энэ заалтыг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн./
15.1.16.соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, соёлын өвийг хамгаалах зорилгоор албан татвар ногдох орлогын 5 хувиас хэтрэхгүйгээр өгсөн хандив. /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
15.1.17.нийгмийн халамжийн байгууллагатай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн нийгмийн халамж, асрамжийн үйлчилгээний үйл ажиллагааны зардал; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
15.1.18.асрамж, халамжийн байгууллага үйл ажиллагаагаа явуулах байрыг шинээр барих, тохижуулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх зорилгоор үзүүлсэн санхүүгийн дэмжлэг, хандив. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ заалтыг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
15.1.19.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 10.1-д заасан виртуал бүсэд бүртгүүлсэн этгээдэд өгсөн тусламж. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтыш 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
15.2.Энэ хуулийн 15.1.1-д заасан хорогдлын хэмжээг Засгийн газар батална.
15.3.Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй aлбан татвар төлөгч нийслэл хотод байрлалтай үйлдвэр, эсхүл агуулахаа Багануур, Багахангай, Налайх дүүргээс бусад нийслэлийн хилийн цэсээс нүүлгэсэн тохиолдолд тухайн нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарсан энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлага хангасан зардлыг 50 хувиар нэмэгдүүлж албан татвар ногдох орлогоос хасаж тооцно. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
15.4.Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, Багануур, Багахангай, Налайх дүүргээс бусад нийслэл хотын хилийн цэсээс гадна үндсэн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг, хуулийн этгээдийн ерөнхий захиргаа нь үйл ажиллагааг явуулж байгаа тухайн орон нутагт бүртгэлтэй, тухайн орон нутгийн татварын албанд бүртгэгдсэн албан татвар төлөгч ажил хайгч иргэнийг хөдөлмөрийн гэрээний дагуу үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног шинээр ажиллуулсан бол тухайн хугацаанд хамаарах цалингийн зардлыг 20 хувиар нэмэгдүүлж албан татвар ногдох орлогоос нэг удаа хасаж тооцно. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
15.5.Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч зах зээлд нийтэд санал болгон нээлттэй арилжаалагдах үнэт цаас гаргасан тохиолдолд үнэт цаас гаргах үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлага хангах зардлыг 20 хувиар нэмэгдүүлж албан татвар ногдох орлогоос хасаж тооцно. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
15.6.Автотээврийн тухай хуулийн 3.1.11-д заасан нийтийн тээврээр нийслэл хот дотор зорчих тасалбар, эсхүл зорчих эрхийг бэлэн мөнгөнөөс бусад хэлбэрээр ажилтандаа олгосон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн тухайн тасалбар, зорчих эрх худалдан авсантай холбогдох энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлага хангасан зардлыг 50 хувиар нэмэгдүүлж албан татвар ногдох орлогоос хасаж тооцно. /Энэ хэсгийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./
15.7.Эрх бүхий байгууллагаас тогтоосон стандартад нийцсэн олон нийтэд үйлчлэх зориулалт бүхий ариун цэврийн байгууламж шинээр байгуулсан болон засварласантай шууд холбогдон гарсан энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлага хангасан зардлыг 100 хувиар нэмэгдүүлэн албан татвар ногдох орлогоос хасаж тооцно. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
15.8.Ойр орчмын гудамж талбайд эрх бүхий байгууллагаас тогтоосон стандартад нийцсэн хяналтын камер худалдан авч суурилуулахтай шууд холбогдон гарсан энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлага хангасан зардлыг 100 хувиар нэмэгдүүлэн албан татвар ногдох орлогоос хасаж тооцно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./