16 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

16 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал

16.1.Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй:

16.1.1.энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал;

16.1.2.түрээслэгчийн түрээсийн хөрөнгийн үндсэн төлбөр;

16.1.3.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бусдад төлсөн төлбөр, хүү, торгууль, анз;

16.1.4.ажиллагчид болон харилцагч байгууллага, хувь хүнд зориулсан амралт зугаалга, түүнтэй адилтгах бусад зардал;

16.1.5.харилцан хамааралтай этгээдэд борлуулсан хөрөнгийн гарз;

16.1.6.төлөөний газрын өөрийн толгой компанид шилжүүлсэн хүүгийн төлбөр, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө ашиглуулсан болон түрээслүүлсний төлбөр, эрхийн шимтгэлийн төлбөр, техникийн, удирдлагын, зөвлөхийн болон бусад үйлчилгээний төлбөр;

16.1.7.энэ хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх орлого олохтой холбогдон гарсан зардал;

16.1.8.хотын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн төсөвт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар болон энэ хуулийн дагуу бусад этгээдийн олсон орлогоос суутган авсан татвар; /Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

16.1.9.гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит бус алдагдал;

16.1.10.барааны дахин үнэлгээний нэмэгдүүлсэн зөрүү;

16.1.11.банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн зээлийн эрсдэлийн сангаас хаасан зээл;

16.1.12.энэ хуулийн 22.9-д зааснаас бусад хандив, тусламжийн зардал. /Энэ заалтад 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.