19 дугаар зүйл. Бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох
19.1.Энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан орлогод албан татвар ногдуулах орлогыг дараах байдлаар тодорхойлно:
19.1.1.урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр;
19.1.2.эд мөнгөний хонжворт сугалааны хонжворын орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр. /Энэ заалтад 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /
19.2.Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч албан татвар төлөгч тайлант жилд олсон орлогоо өөрийн хүсэлтээр энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан орлогод хамруулан, албан татвар ногдуулан төлж, тайлагнаж болно.