20 дугаар зүйл. Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчийн Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох
20.1.Монгол Улсад оршин суугч бус албан татвар төлөгчийн Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.
20.2.Монгол Улсад оршин суугч этгээд болон Монгол Улсад оршин суугч бус этгээд хооронд байгуулсан аж ахуйн үйл ажиллагааны гэрээний дагуу тухайн оршин суугч бус этгээдийг төлөөлж Монгол Улсад хүрэлцэн ирж ажилласан хувь хүнд Монгол Улсад оршин суугч этгээдээс олгосон орлогыг талууд гэрээнд тусгасан байна.
20.3.Энэ хуулийн 20.2-т заасан нөхцөл нь гэрээнд тодорхой тусгагдаагүй тохиолдолд гэрээний үнийн тооцоололд багтсан тухайн хувь хүний Монгол Улсад хүрэлцэн ирж ажиллахтай холбогдон гарсан зардлын дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.
20.4.Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаасыг Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг энэ хуулийн 17.1.3-т заасны дагуу тодорхойлно. /Энэ хэсгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
20.5.Дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан Засгийн газар, аймаг, нийслэлийн болон Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа, бусад үнэт цаас борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, суутган тооцох, төсөвт төлөхөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.14-т заасан журмыг баримтална. /Энэ хэсгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ