22 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх орлого

ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

22 дугаар зүйл. Албан татвараас чөлөөлөх орлого

22.1.Дараах орлогыг албан татвараас чөлөөлнө:

22.1.1.хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж;

22.1.2.хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого;

22.1.3.гамшгийн үед олон улсын байгууллага, гадаад улсын Засгийн газар, хуулийн этгээд, иргэнээс Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн байгууллага, хуулийн этгээд, иргэнд үзүүлж байгаа тусламж;

22.1.4.малчин өрх, мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох орлого;

/Энэ заалтыг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

22.1.5.Засгийн газар, нийслэл, Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз; /Энэ заалтад 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

22.1.6.Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан этгээд хоорондоо газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар олсон орлого;

22.1.7.нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын орлого;

22.1.8.энэ хуулийн 5.9-д заасан хувь хүний цалин, нэмэгдэл;

22.1.9.энэ хуулийн 22.1.8-д заасан гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүний гадаад улсад олсон орлого.

22.1.10.гэр хорооллыг орон сууцжуулах ажилд зориулан гэрээний дагуу газар эзэмших, ашиглах, өмчлөх эрхээ гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагад борлуулсан, шилжүүлснээс олсон орлого. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2028 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./

22.2.Энэ хуулийн 21.3, 21.4-т заасан хувиар албан татвар төлж байгаа хувь хүнд энэ зүйлд заасан чөлөөлөлт үзүүлэхгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.