12 дугаар зүйл. Савласан бүтээгдэхүүний тоон хэмжээний хэмжил зүйн хяналт, шалгалт
12.1.Савласан бүтээгдэхүүний тоон хэмжээний утга холбогдох стандарт, дүрэм, журамд заасан хэмжил зүйн шаардлагыг хангасан байна.
12.2.Савласан бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошго стандартын шаардлага хангасан байна.
12.3.Савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд хэмжил зүйн хяналт, шалгалт хийх журмыг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.