14 дугаар зүйл. Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга
14.1.Энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг шалгалт тохируулгад хамруулж болно.
14.2.Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгыг энэ хуулийн 19.2.4-т заасан журмын дагуу чадавхаа үнэлүүлсэн шалгалт тохируулгын ажилтан гүйцэтгэнэ.
14.3.Шалгалт тохируулгын лаборатори хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга гүйцэтгэх аргачлалтай байна.
14.4.Шалгалт тохируулгын лаборатори шалгалт тохируулга хийсэн хэмжих хэрэгсэлдээ гэрчилгээ олгож, тэмдэг дарна.
14.5.Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын лаборатори итгэмжлэгдсэн байна.
14.6.Хэмжил зүйн олон улсын байгууллагатай харилцан хүлээн зөвшөөрөх гэрээнд нэгдэн орсон гадаад орны хэмжил зүйн байгууллагын шалгалт тохируулгын гэрчилгээ, үр дүнг хүлээн зөвшөөрнө.
ХЭМЖИЛ ЗҮЙН БОДЛОГО, ХЭМЖИЛ ЗҮЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БҮРЭН ЭРХ