12 дугаар зүйл. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид үзүүлэх үйлчилгээ
12.1.Хувийн өмчит хуулийн этгээд дараах үйлчилгээг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид үзүүлж болно:
12.1.1.зөвлөгөө, мэдээллээр хангах;
12.1.2.бизнесийн зөвлөх үйлчилгээ;
12.1.3.сургалт зохион байгуулах;
12.1.4.борлуулалтыг дэмжих үйл ажиллагаа;
12.1.5.үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ажлын байр, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээслүүлэх;
12.1.6.бизнес инкубацийн үйлчилгээ.