19 дугаар зүйл. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх
19.1.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
19.2.Хяналт-шинжилгээ, үнэлгээг Хууль тогтоомжийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйл, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 20.2-т заасан журмын дагуу хийж, тайланг Засгийн газарт хүргүүлнэ.
19.3.Энэ хуулийн 19.1-д заасан хяналт-шинжилгээ, үнэлгээг хийхэд шаардлагатай мэдээллийг цуглуулах, судалгаа, шинжилгээ хийх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын оролцогчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулах, санал зөвлөмжийг авах ажлыг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.
19.4.Хэрэгжилтийн тайланд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлж болох ба шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.