18 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын бүрэн эрх

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг даргын бүрэн эрх

18.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.1.1.тухайн шатны жил бүрийн төсөвт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх зориулалтаар хөрөнгө тусгаж батлах;

18.1.2.тухайн нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих орон нутгийн дэд хөтөлбөрийг энэ хуулийн 10.1, 10.2, 15.1.2-т заасан бодлогын баримт бичигт нийцүүлэн батлах, хэрэгжилтэд хяналт тавих.

18.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх арга хэмжээг орон нутагт зохион байгуулах ажлыг хариуцан гүйцэтгэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.3.Тухайн шатны Засаг дарга жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг кластераар хөгжүүлэх тухай саналаа боловсруулж, дээд шатны эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.