7 дугаар зүйл. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй этгээд

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй этгээд

7.1.Дараах үйл ажиллагааг эрхэлдэг аж ахуйн нэгж энэ хуульд заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй:

7.1.1.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.2, 15.3, 15.4, 15.5, 15.6, 15.7, 15.8, 15.9, 15.10.4, 15.10.5, 15.10.6, 15.10.7, 15.10.8, 15.10.9, 15.10.10, 15.10.11, 15.10.12, 15.10.13, 15.10.14, 15.10.16, 15.10.17, 15.10.18, 15.10.19, 15.10.20, 15.10.21, 15.10.22, 15.11.1, 15.11.2, 15.11.6, 15.12.4, 15.12.5, 15.12.6, 15.12.7, 15.12.8, 15.12.9, 15.12.10, 15.12.11, 15.13.1, 15.14.3, 15.14.7, 15.15.1, 15.15.2, 15.15.3, 15.15.4, 15.15.5, 15.15.6, 15.15.7, 15.15.8, 15.15.9, 15.15.10, 15.15.11, 15.16, 15.18.1, 15.18.2, 15.18.3, 15.18.4, 15.18.5, 15.18.6, 15.18.7, 15.18.8, 15.19, 15.20-д заасан үйл ажиллагаа; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

7.1.2.барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ;

7.1.3.зуучлалын үйлчилгээ;

7.1.4.хууль зүйн зөвлөх үйлчилгээ;

7.1.5.худалдаа, үйлчилгээний сүлжээ;

7.1.6.Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 13.4, 13.5-д заасан үйл ажиллагаа;

7.1.7.ашигт малтмал хайх, газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, боловсруулах.

7.1.8.тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспорт; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.1.9.эд мөнгөний хонжворт сугалаа; /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./ /Энэ заалтад 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

7.1.10.банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ. /Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭГ ДЭМЖИХ ТӨРИЙН БОДЛОГО

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.