25 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

ҮЙ ОЛНООР ХӨНӨӨХ ЗЭВСЭГ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОН ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

25.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

25.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол тагнуулын байгууллагаас Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэхээр харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд санал тавьж шийдвэрлүүлнэ:

25.2.1.энэ хуулийн 13.1.2, 13.1.3, 13.1.4-т заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтны албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

25.2.2.энэ хуулийн 13.1.2, 13.1.3, 13.1.4-т заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсхүл энэ хуулийн 17.4, 17.5-д заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтныг албан тушаал бууруулах, албан тушаалаас нь огцруулах, эсхүл төрийн албанаас халах.

25.3.Энэ хуулийн 25.2-т заасан саналыг хүлээн авсан харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтан нь тухайн албан тушаалтанд саналын дагуу холбогдох хариуцлага хүлээлгэж, энэ талаар 14 хоногийн дотор тагнуулын байгууллагад хариу мэдэгдэнэ.

25.4.Энэ хуулийн 25.3-т заасныг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан бол тухайн албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх саналыг тагнуулын байгууллагаас түүнийг томилох, чөлөөлөх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.

25.5.Тагнуулын байгууллагаас энэ хуульд заасан бүрэн эрх, эрх хэмжээний хүрээнд гаргасан шийдвэрийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд шийдвэрийн дагуу холбогдох арга хэмжээг авч, хариу мэдэгдэх үүрэгтэй.

25.6.Энэ хуульд заасан байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд энэ хуульд заасан үүргээ биелүүлсний улмаас бусдад гэм хор учруулсан бол Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Иргэний хууль болон бусад хуульд заасан аливаа хариуцлагад татах үндэслэл болохгүй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.