24 дугаар зүйл. Хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх

ҮЙ ОЛНООР ХӨНӨӨХ ЗЭВСЭГ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОН ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх

24.1.Тагнуулын байгууллага, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн алба болон холбогдох төрийн байгууллага, хүн, хуулийн этгээд хориг арга хэмжээг хэрэгжүүлэхдээ доор дурдсан хөрөнгийг царцаана:

24.1.1.тодорхой террорист үйлдэл, үйл ажиллагаагаар хязгаарлахгүй хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн өмчлөл буюу хяналтаа тогтоосон бүхий л мөнгөн хуримтлал, бусад хөрөнгө;

24.1.2.хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдээс бүхэлд нь буюу хэсэгчлэн, дангаараа буюу хамтран, шууд болон шууд бусаар өмчлөл буюу хяналтаа тогтоосон бүхий л мөнгөн хуримтлал, бусад хөрөнгө;

24.1.3.энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан хөрөнгөөс бий болсон мөнгөн хуримтлал, бусад хөрөнгө, хориг арга хэмжээний болон дотоодын жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн заавраар, тэдгээрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийн мөнгөн хуримтлал буюу бусад хөрөнгө;

24.1.4.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан бусад хөрөнгө.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.