4 дугаар зүйл. Зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үйл ажиллагааны зарчим

ҮЙ ОЛНООР ХӨНӨӨХ ЗЭВСЭГ ДЭЛГЭРҮҮЛЭХ БОЛОН ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үйл ажиллагааны зарчим

4.1.Зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна дараах зарчмыг удирдлага болгоно:

4.1.1.тогтвортой, цогц, уялдаа холбоотой, шуурхай, тасралтгүй байх;

4.1.2.терроризмын аюулд өртсөн хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болох хохирол, хор уршгийг багасгах;

4.1.3.терроризмтой тэмцэх арга, техник хэрэгсэл, оролцогчдын нууцлал, аюулгүй байдлыг хангах;

4.1.4.терроризмтой тэмцэх, террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагааны удирдлага нэгдмэл, төвлөрсөн, тогтвортой байх;

4.1.5.судалгаа, шинжилгээнд суурилсан, шинжлэх ухаан, дэвшилтэт техник, технологи, шинэ мэдлэгт үндэслэсэн байх;

4.1.6.төрөөс хүн, хуулийн этгээд, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.