27 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллагын үүрэг

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

27 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллагын үүрэг

27.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар бүх шатны төрийн байгууллага энэ хуулийн 30.1-д зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ:

27.1.1.хариуцсан чиг үүрэг, эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, иргэдэд хуулийг сахин биелүүлэх дадал бий болгоход чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

27.1.2.хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар бусад байгууллагад дэмжлэг үзүүлэх, харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах;

27.1.3.эрхлэх асуудлынхаа хүрээнд гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах, сургалт зохион байгуулах;

27.1.4.эрхэлсэн асуудлынхаа хүрээнд гэмт хэрэг, зөрчил гарч байгаа шалтгаан, нөхцөл, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тогтоож, түүнийг арилгах тухай мэдэгдэл хүргүүлэх, биелэлтэд хяналт тавих;

27.1.5.хууль тогтоомжид заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.