26 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

26.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

26.1.1.төрийн захиргааны төв, нутгийн захиргааны болон шүүх, прокурор, хууль сахиулах бусад байгууллагаас гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар зохион байгуулж байгаа ажлыг уялдуулан зохицуулах, Зохицуулах зөвлөлийг удирдах;

26.1.2.гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавих, шалгах;

26.1.3.шүүх, прокурор, цагдаа болон хууль сахиулах бусад байгууллагатай зөвшилцөн улсын хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний хөтөлбөр, төлөвлөгөөний төслийг боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх;

26.1.4.гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах;

26.1.5.гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудлаар гадаад улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх;

26.1.6.гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг судлах эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг зохион байгуулах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.