29 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хууль сахиулах болон төрийн хяналт шалгалтын байгууллагын үүрэг

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

29.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хууль сахиулах болон төрийн хяналт шалгалтын байгууллага дараах үүрэг хүлээнэ:

29.1.1.гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөлийг илрүүлэх, дүн шинжилгээ хийх, түүнийг арилгах;

29.1.2.гэмт хэрэг, зөрчил үйлдэж болзошгүй этгээдийг тогтоох, урьдчилан сэргийлэх бүртгэлд хамруулах;

29.1.3.гэмт хэрэг, зөрчил үйлдэхээр бэлтгэж байгаа этгээдийг олж илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох;

29.1.4.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэдийн оролцоог хангах, хамтран ажиллах;

29.1.5.гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын тэргүүлэх чиглэлийг тогтоох;

29.1.6.гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөө гаргах, харьяа нэгж, байгууллага, алба хаагчийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

29.1.7.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хууль тогтоомж, захиргааны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, сайжруулах талаар санал боловсруулах;

29.1.8.хариуцсан нутаг дэвсгэр, чиг үүргийн хүрээнд гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ тогтмол хийх;

29.1.9.харьяа нэгж, байгууллага, алба хаагчийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт тогтмол өгч, үйл ажиллагааг нь сайжруулах арга хэмжээг авах;

29.1.10.нутгийн захиргааны байгууллага, хариуцсан нутаг дэвсгэр, чиг үүрэгт хамаарах хуулийн этгээд, түүний албан тушаалтанд гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан, нөхцөл болон түүнийг арилгах тодорхой арга хэмжээний талаар мэдэгдэл, зөвлөмж хүргүүлэх;

29.1.11.хууль тогтоомжид заасны дагуу ял шийтгүүлсэн этгээдэд хяналт тавих;

29.1.12.хууль тогтоомжид заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.