34 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэд, байгууллагыг урамшуулах

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

34 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэд, байгууллагыг урамшуулах

34.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцон тодорхой ажил зохиож, үр дүнд хүрсэн хүн, хуулийн этгээдийг урамшуулна.

34.2.Хуульд өөрөөр заагаагүй бол иргэний өгсөн мэдээллийн дагуу зөрчилд 200 хүртэл нэгжээр торгох шийтгэл оногдуулсан бол иргэнд тухайн шийтгэлийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний, 200-аас дээш нэгжээр торгох шийтгэл оногдуулсан бол 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгож болно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

34.3.Энэ хуулийн 34.1, 34.2-т заасны дагуу урамшуулах хэлбэр, журмыг хууль зүйн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

34.4.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл гаргасан, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсооход онцгой үүрэг гүйцэтгэсэн хүнийг урамшуулах, төрийн болон Засгийн газрын шагналд тодорхойлох шийдвэрийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын саналыг харгалзан Зохицуулах болон Салбар, Дэд зөвлөлийн дарга гаргана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.