33 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийг татан оролцуулах

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

33.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэгч нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахдаа иргэдийг дараах хэлбэрээр татан оролцуулна:

33.1.1.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон хүн, хуулийн этгээдийг урамшуулах;

33.1.2.гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах;

33.1.3.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн санал, санаачилгыг дэмжих;

33.1.4.төрийн байгууллагын үйл ажиллагаанд олон нийтийн хөндлөнгийн хяналтын тогтолцоог бий болгох;

33.1.5.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангах;

33.1.6.иргэдээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох баталгааг хангах;

33.1.7.нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор олон нийтийн байцаагчийн үүрэг гүйцэтгүүлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.