36 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн санал, санаачилгыг дэмжих
36.1.Энэ хуулийн 14.1-д заасан хууль сахиулах болон төрийн захиргааны байгууллага нь иргэд, хуулийн этгээд, төрийн бус байгууллагаас гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх шинэ арга барил, ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн талаар санал, санаачилгыг дэмжиж хамтран ажиллана.
36.2.Энэ хуулийн 36.1-д заасныг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
36.2.1.хүний эрхийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, судлаачийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хэрэгжүүлж байгаа ажилд оролцуулах;
36.2.2.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр гүйцэтгэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг санхүүжүүлэх, тухайн үйл ажиллагааг мэдээ, мэдээллээр хангах замаар дэмжлэг үзүүлэх;
36.2.3.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар шинэ техник, технологи зохион бүтээх, үйл ажиллагаанд ашиглахад дэмжлэг үзүүлэх;
36.2.4.хүүхэд, залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил эрхэлдэг хуулийн этгээдэд санхүүгийн болон бусад дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
36.2.5.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн санаачилгыг дэмжиж, шаардлагатай бол хэрэгжүүлэх арга хэмжээг авах.