37 дугаар зүйл. Төрийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн хөндлөнгийн хяналтын тогтолцоог бий болгох

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

37 дугаар зүйл. Төрийн байгууллагын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийтийн хөндлөнгийн хяналтын тогтолцоог бий болгох

37.1.Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа олон нийтийн хяналт доор явагдах бөгөөд нээлттэй, ил тод байна.

37.2.Энэ хуулийн 37.1-д заасан олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэгч нь төрийн хяналт шалгалт хийх эрхгүй байх бөгөөд хяналтыг хэрэгжүүлэхдээ байгууллага, албан тушаалтны эрх хэмжээний асуудлаар шийдвэр гаргах болон байгууллагын дотоод үйл ажиллагаанд оролцохыг хориглоно.

37.3.Энэ хуулийн 37.1-д заасан олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг Засгийн газар батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.