4 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зорилго
4.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зорилго нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөө, төр, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг гэмт халдлагаас хамгаалах, нийгмийн дэг журмыг бэхжүүлж, иргэний ухамсар, соёлыг төлөвшүүлэхэд оршино.