5 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үндсэн зарчим

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үндсэн зарчим

5.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд дараах зарчмыг баримтална:

5.1.1.хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх;

5.1.2.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил цогц, тогтвортой, уялдаа холбоотой байх;

5.1.3.төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр гэмт хэрэг, зөрчил гарах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлэхгүй байх;

5.1.4.гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээ судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаан, техник, технологийн орчин үеийн ололт, амжилт, шинэ мэдлэгт үндэслэсэн байх;

5.1.5.зардал, үр өгөөжийн хувьд үндэслэлтэй байх;

5.1.6.олон нийтийн оролцоонд түшиглэсэн, хэрэгцээ, шаардлагад нь нийцсэн байх;

5.1.7.төрийн байгууллага, албан тушаалтан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд хуульд заасны дагуу оролцох үүрэгтэй бөгөөд төрийн захиргааны болон хууль сахиулах байгууллага үйл ажиллагаандаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэл болгох.

ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.