2 дугаар зүйл. Засгийн газрын тусгай сангийн хууль тогтоомж
2.1.Засгийн газрын тусгай сангийн хууль тогтоомж нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Шилэн дансны тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.