3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын бүх тусгай сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, удирдлага, зохион байгуулалт болон хяналт тавих харилцаанд энэ хууль үйлчилнэ.
3.2.Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Төсвийн тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан, Зэвсэгт хүчний хөгжлийн сан, Цагдаагийн хөгжлийн сан, Улсын авто замын сан, Кино урлагийг дэмжих сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын онцлогтой холбогдсон харилцааг тусгай хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулна. /Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан ./