4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."Засгийн газрын тусгай сан" /цаашид "тусгай сан" гэх/ гэж Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зориулалттай төсвийн тусгай дансыг;
4.1.2."эргэн төлөгдөх зээл" гэж тодорхой хугацааны дараа төсөвт буцаан төвлөрүүлэх нөхцөлтэйгөөр олгож байгаа улсын төсвийн шилжүүлгийг;
4.1.3."эргэн төлөгдөх нөхцөлгүй олгосон эх үүсвэр" гэж урсгал зардал, хөрөнгийн зардлыг санхүүжүүлэх зориулалттай улсын төсвийн шилжүүлгийг.
ТУСГАЙ САН, ТҮҮНИЙ ТӨРӨЛ