5 дугаар зүйл. Тусгай сан, түүний төрөл, тусгай санг шинээр байгуулах, татан буулгах

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Тусгай сан, түүний төрөл, тусгай санг шинээр байгуулах, татан буулгах

5.1.Тусгай сангийн орлого, зарлагын тайлан нь Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна.

5.2.Тусгай санг хуулиар байгуулж, татан буулгана.

5.3.Тусгай сан дараах төрөлтэй байна:

5.3.1.Байгаль орчин, уур амьсгалын сан;

5.3.2.Боловсролын зээлийн сан;

5.3.3.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан;

5.3.4.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан;

5.3.5.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;

5.3.6.Засгийн газрын нөөц сан;

5.3.7.Зэвсэгт хүчний хөгжлийн сан;

5.3.8.Ирээдүйн өв сан;

5.3.9.Кино урлагийг дэмжих сан;

5.3.10.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг дэмжих сан; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.3.11.Нийгмийн даатгалын сан;

5.3.12.Нийгмийн халамжийн сан;

5.3.13.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих сан; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.3.14.Спортыг дэмжих сан;

5.3.15.Төсвийн тогтворжуулалтын сан;

5.3.16.Улсын авто замын сан;

5.3.17.Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан;

5.3.18.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;

5.3.19.Хөдөө аж ахуйг дэмжих сан; /Энэ заалтыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

5.3.20.Үндэсний шинжлэх ухаан, технологийн сан; /Энэ заалтад 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.3.21.Эрүүл мэндийг дэмжих сан;

5.3.22.Эрүүл мэндийн даатгалын сан.

5.3.23.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан.

/Энэ заалтыг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.3.24.Хүүхдийн төлөө сан. /Энэ заалтыг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.3.25.Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сан. /Энэ заалтыг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.3.26.Хуримтлалын сан; /Энэ заалтыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн./

5.3.27.Хөгжлийн сан. /Энэ заалтыг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн./

5.3.28.Цагдаагийн хөгжлийн сан. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.4.Энэ хуулийн 5.3.4, 5.3.6, 5.3.8, 5.3.15, 5.3.26-д зааснаас бусад тусгай сан нь Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан үйл ажиллагааг санхүүжүүлдэг байх зарчим баримтална. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.5.Тусгай санг шинээр байгуулахад энэ хуульд заасан дараах шаардлагыг зэрэг хангасан байна:

5.5.1.тусгай санг бүрдүүлэх эх үүсвэр тодорхой байх;

5.5.2.тусгай санг энэ хуулийн 6.1.1-д зааснаас бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн байх;

5.5.3.дунд хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах;

5.5.4.төсвийн ерөнхийлөн захирагчийн тухайн жилийн төсөвт хөтөлбөр хэлбэрээр тусган хэрэгжүүлэх боломжгүй байх;

5.5.5.бусад тусгай сангийн үйл ажиллагаатай давхардаагүй байх;

5.5.6.холбогдох тооцоо, судалгаанд үндэслэсэн байх.

5.6.Тусгай санг дараах үндэслэлээр татан буулгана:

5.6.1.тусгай сан анх байгуулагдсан зорилгоо биелүүлсэн;

5.6.2.өөрчлөн зохион байгуулсан;

5.6.3.тусгай сангийн үйл ажиллагаа доголдсон, үр ашиггүй болох нь тогтоогдсон;

5.6.4.энэ хуулийн 5.5-д заасан шаардлагыг хангахгүй болсон;

5.6.5.засгийн газрын тусгай сангийн хууль тогтоомж зөрчсөн.

5.7.Энэ хуулийн 5.5-д заасан шаардлагыг хангаж байгаа, эсхүл мөн хуулийн 5.6-д заасан үндэслэл бий болсон эсэхийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянан үзэж, дүгнэлт гаргана.

5.8.Тусгай санг шинээр байгуулах, эсхүл татан буулгах нөхцөл бүрдсэн гэж үзвэл уг асуудлыг Засгийн газрын санал болгосноор Улсын Их Хурал шийдвэрлэнэ.

5.9.Тусгай сангийн бүрдүүлэлт, зарцуулалтыг Төсвийн тухай хуульд заасан журмын дагуу төлөвлөж, тайлагнана.

ТУСГАЙ САНГИЙН ЭХ ҮҮСВЭР, ЗАРЦУУЛАЛТ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.