6 дугаар зүйл. Тусгай санг бүрдүүлэх нийтлэг эх үүсвэр

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Тусгай санг бүрдүүлэх нийтлэг эх үүсвэр

6.1.Тусгай сан нь дараах нийтлэг эх үүсвэрээс бүрдэнэ:

6.1.1.улсын төсвийн хөрөнгө;

6.1.2.хандив, тусламж;

6.1.3.тусгай сангийн өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого;

6.1.4.зээлийн хүүгийн орлого.

6.2.Энэ хуулийн 6.1.1-д заасан улсын төсвийн хөрөнгө дараах төрөлтэй байна:

6.2.1.эргэн төлөгдөх зээл;

6.2.2.эргэн төлөгдөх нөхцөлгүй олгосон эх үүсвэр.

6.3.Энэ хуулийн 6.1.2-т заасан хандив, тусламжид гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламж хамаарна.

6.4.Энэ хуулийн 6.1.3-т заасан орлогод тусгай сангийн үндсэн болон туслах үйл ажиллагаанаас олсон орлого хамаарна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.