211 дугаар зүйл. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

211 дугаар зүйл. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан

/Энэ зүйлийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./

211.1.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

211.1.1.улсын болон орон нутгийн төсөв;

211.1.2.дотоодын аж ахуйн нэгжийн хандивын хөрөнгө;

211.1.3.бусад эх үүсвэр.

211.2.Энэ хуулийн 211.1-д заасан сангийн хөрөнгийг доор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

211.2.1.өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг ард иргэдэд алслагдсан, сүлжээ хүрээгүй газарт хүртээмжтэй хүргэх;

211.2.2.үйлдвэрлэхэд өртөг өндөр үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэх;

211.2.3.өргөн нэвтрүүлгийн радио, телевизийн бүтээл үйлдвэрлэлийг дэмжих.

211.3.Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сангийн дүрэм, хөрөнгийг зарцуулах журмыг Засгийн газар батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.