212 дугаар зүйл. Хүүхдийн төлөө сан /Энэ зүйлийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

212 дугаар зүйл. Хүүхдийн төлөө сан /Энэ зүйлийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн./

212.1.Хүүхдийн төлөө сан нь хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дэмжих зориулалттай байна.

212.2.Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн эх үүсвэр нь энэ хуулийн 6.1.1, 6.1.2-т зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

212.2.1.автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого;

212.2.2.хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл, урлаг, спортын тоглолтын орлого;

212.2.3.бусад.

212.3.Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

212.3.1.хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих;

212.3.2.олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах;

212.3.3.олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх.

212.4.Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.