25 дугаар зүйл. Тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

25 дугаар зүйл. Тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих

25.1.Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан журмын дагуу тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт, шалгалт хийнэ.

25.2.Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланг хэлэлцэж болно.

25.3.Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийн зарцуулалтын явцад санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

25.4.Төсвийн ерөнхийлөн захирагч нь Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр тухайн салбарт хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавина.

25.5.Энэ хуулийн 5.3.2, 5.3.5, 5.3.18-д заасан тусгай сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулах хороо, төслийн удирдах хороо болон хяналтын хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулах ба тусгай сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт тавихад олон нийтийн оролцоог хангана. /Энэ хэсэгт 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.6.Энэ хуулийн 5.3.25-д заасан тусгай сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний сонгон шалгаруулалтын хорооны бүрэлдэхүүнд төрийн болон хувийн хэвшлийн төлөөллийг тэнцүү тоогоор оролцуулах ба тусгай сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт тавихад олон нийтийн оролцоог хангана. /Энэ хэсгийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.